“ТОДУ” НУУЦЛАЛЫН БОДЛОГО
-
Ерөнхий зүйл
-
Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд
үндэслэн Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй
байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.
-
Тоду системс ХХК нь Хэрэглэгчийг “Тоду”-д бүртгүүлж, ашиглах үед Хүний хувийн мэдээлэл
хамгаалах тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу Таны хувийн мэдээллийг цуглуулж,
боловсруулж, ашиглах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангана.
-
Хэрэглэгч “Тоду”-д бүртгүүлэхээс өмнө энэхүү “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцах
үүрэгтэй.
-
Та “Тоду”-г ашиглахад бид таны мэдээллийг цуглуулах, ашиглах, хуваалцах эрхтэй болно
гэдгийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа болно;
- Тоду таны хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, хэрэглэгчийн хувийн мэдээллийн
халдашгүй байдлыг хангах үүрэгтэй;
- Тоду нь Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт
оруулсан тохиолдолд тухай бүр
https://todu.net
сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч танилцах үүрэг хүлээнэ.
-
Энэхүү Нууцлалын бодлогоор зохицуулаагүй харилцааг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл
хамгаалах тухай хуулиар зохицуулна.
-
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ
-
Хэрэглэгч “Тоду”-д бүртгүүлэн, нэвтэрсэн бол үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлогыг
зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд ашиглаж эхэлснээс хойш мэдээллийг цуглуулж, боловсруулж
ашиглана.
-
Энэхүү “Нууцлалын бодлого”-д заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
- “Мэдээлэл цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг;
- “Мэдээлэл боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх,
Хэрэглэгчийн хүсэлтээр өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг;
- “Мэдээлэл ашиглах” гэж үйл ажиллагаандаа хэрэглэх, хуваалцах болон мэдээлэлтэй
танилцах үйл ажиллагааг;
- Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулах, ашиглах ажиллагаанд
Таны мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх, мэдээллийн аюулгүй
байдлыг хангах зарчмуудыг баримтална.
-
Хэрэглэгч өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд
мэдээллийн дутуу эсхүл зөрүүтэй оруулснаас үүдэх үр дагаврыг бие даан өөрөө
хариуцна.
-
МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧИЙН ХОЛБОО БАРИХ МЭДЭЭЛЭЛ
-
Мэдээлэл хариуцагч Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан Тоду
системс ХХК байна.
-
Хэрэглэгч энэхүү Нууцлалын бодлогын нөхцөл, хэрэгжилттэй холбоотой асуудлаар
info@todu.tech цахим шуудангаар, санал, хүсэлт, гомдлоо шийдвэрлүүлнэ.
-
ЦУГЛУУЛЖ, БОЛОВСРУУЛЖ, АШИГЛАХ МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ
- Хэрэглэгч нь Тоду-д бүртгүүлэх, ашиглах үед найдвартай, хэвийн ажиллагааг
хангахын тулд бид дараах мэдээллүүдийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
- Бүртгэл үүсгэх үед бид таны Нэр, э-мэйл, утас зэрэг хувийн мэдээлэл;
- Хэрэглэгч Тоду-г ашиглах үед тухайн хэрэглэгчийн дараах мэдээллийг автоматаар
цуглуулдаг. Үүнд:
- Тоду бүртгэлээр дамжуулан хийж байгаа үйлдлийн түүх мэдээлэл. Үүнд:
• Хувийн мэдээлэл өөрчлөх;
• Нууц үг солих;
• Төхөөрөмж блоклох;
- Хэрэглэгчийн IP хаягийн мэдээлэл;
- Хэрэглэгчийн ашиглаж буй хөтчийн төрөл болон төхөөрөмжийн мэдээлэл;
- Тоду нэвтрэлтийн системийг ашиглан нэвтэрсэн системийн мэдээлэл;
- Тоду нэвтрэлтийн түүх;
-
ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ БОЛОВСРУУЛАХ,
АШИГЛАХ НӨХЦӨЛ, ХУГАЦАА
-
“Тоду” нь Хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдолд боловсруулж, ашиглана. Дор дурдсан
нөхцөлөөс бусад хэлбэрээр Хэрэглэгчийн мэдээллийг боловсруулж, ашиглахгүй болно Үүнд:
- Таны э-мэйл хаягт Үйлчилгээний шинэчлэл, сайжруулалт болон мэдээ, нийтлэл,
сурталчилгаа, үйлчилгээтэй холбоотой мэдэгдэл илгээх;
- Хэрэглэгчийг танин, баталгаажуулах үед
- Хэрэглэгчээс ирсэн гомдлыг хянан шалгах явцад
- “Тоду”-н мэдээллийн аюулгүй байдлыг хяналтыг сайжруулахад,
- Хэрэглэгчийг “Тоду”-д бүртгүүлснээс эхлээд бүртгэлийг хаах хүртэлх хугацаанд
мэдээллийг боловсруулж, ашиглана.