“ТОДУ” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

  1. Ерөнхий зүйл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Тоду бүртгэл, баталгаажуулалт, нэвтрэлт, танилттай холбоотой Тоду болон хэрэглэгч хооронд үүсэх харилцааг зохицуулна.
    2. Хэрэглэгч нь “Тоду”-д нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцах үүрэгтэй.
    3. Тоду-д бүртгүүлэн ашигласнаар энэхүү үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөхийг зөвшөөрч байна гэж тооцно.
    4. Хэрэв Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Тоду-г ашиглахгүй байх бүрэн эрхтэй.
    5. Тоду нь хэрэглэгчийг аливаа цахим систем, программыг ашиглах үед хэрэглэгчээр бүртгүүлэх, нэвтрэх боломжийг Хэрэглэгчид олгоно.
    6. Хэрэглэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх.
  2. БҮРТГҮҮЛЭХ, НЭВТРЭХ
    1. Хэрэглэгчээр https://auth.todu.tech бүртгүүлэхдээ “Бүртгүүлэх” гэсэн сонголтын сонгож өөрийн нэр, цахим шуудангийн хаяг болон утасны дугаарыг илгээнэ. “Тоду”-аас Хэрэглэгчийн албан ёсны цахим хаягт баталгаажуулах нэг удаагийн код илгээнэ. Хэрэглэгч нь тухайн кодыг оруулсны дараа нэвтрэх нууц үг зохионо. Бүртгэлтэй хэрэглэгчийн тухайд “Нэвтрэх” сонголтыг хийж э-мэйл болон нууц үгээ оруулан нэвтэрнэ.
    2. Тоду-д цахим системүүд болон программаар дамжуулан нэвтрэхээс гадна https://todu.tech хаягаар хандан “Нэвтрэх” хэсгийг сонгон нэвтрэх боломжтой.
    3. Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
    4. Хэрэглэгч нь “Тоду”-д нэвтрэх цахим шуудан болон нууц үгээ бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
    5. Хэрэглэгч “Тоду”-н талаар санал гомдол, хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй бөгөөд  info@todu.tech цахим хаягт илгээх боломжтой.
    6. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
    7. “Тоду”-н хэвийн ажиллагаа, түүний мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “Тоду системс” ХХК хариуцна.
    8. “Тоду” нь системийн цахим хуудсыг өдөр бүр, 24 цагийн турш тасралтгүй ажиллуулахыг зорино.
  3. ХЭРЭГЛЭГЧИЙН НУУЦЛАЛ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
    1. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг “Нууцлалын бодлого”-оор зохицуулна.
    2. “Тоду” гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр системийн цахим хуудасны үйл ажиллагааг урьдчилсан төлөвлөгөөний дагуу түр зогсоож болох ба хэрэглэгчид энэ тухай урьдчилан мэдэгдэнэ. Хэрэв товлосон хугацаандаа системийн цахим хуудсыг ажиллуулах боломжгүйд хүрвэл, хэрэглэгчид өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэнэ.
  4. ХЭРЭГЛЭГЧИЙН ХИЙХ ҮЙЛДЭЛ
    1. Хэрэглэгч https://todu.net сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрч дараах үйлдлийг хийх боломжтой. Үүнд:
      1. Нэвтрэх;
      2. Хувийн мэдээллээ засах, өөрчлөх;
      3. Нууц үгээ солих;
      4. Нэвтрэлт болон үйлдлийн түүх харах;
      5. Бүртгэлтэй төхөөрөмжийн жагсаалт харах, хасах, блоклох;
      6. Тоду нэвтрэлтийн системээр нэвтрэн ашиглаж байгаа системийн жагсаалт харах, хасах;
      7. Тоду бүртгэлээ устгах;
  5. БУСАД
    1. Тоду системс ХХК нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр https://todu.net сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.